Guantánamo Bay: The Hunger Strikes 2013 | Eng

0 comments
Гуантанамогийн бодит түүх хүүхэлдэйн кино дэлхиийд шуугиан тарьж байна.
Энэ оны гуравдугаар сард Куба дахь АНУ-ын Гуантанамогийн хорих ангийн хоригдлууд өлсгөлөн зарласан юм. Гэвч Америкийн талын цэргийн эрх баригчдыг бодит бус мэдэгдэл болсон явдлыг хаацайлж байжээ. Их Британийн Гвардиан сониноос шалгаруулсан өнгөрсөн долоо хоногийн шилдэг бичлэг болох хүүхэлдэйн киног тус шоронгоос гарсан таван хүний мэдүүлэг дээр үндэслэн бүтээжээ. Өлсгөлөн зарласан хүмүүсийн 17 нь өнөөдөр ч өлсгөлөн зарлаж буй. Харин 16-г нь хүчээр хооллосон бол хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 
- See more at: http://world.time.mn/content/35949.shtml#sthash.JItWl4rz.dpuf

 
Орчуулга: 
Би Гуантанамод 11 жил 6 сар хоригдсон. Намайг ямар нэгэн гэмт хэрэгт буруутгаж, шүүх хурлаар ч оруулаагүй. Эхнэр хүүхдүүд минь намайг суллагдана гэж бүтэн таван жил хүлээж буй. Намайг тарчлаахыг хүссэн хүн би өөрөө биш засаг захиргааныхан. Анх хамар руу минь хооллох гуурс шургуулсныг би огт мартдаггүй. Гуурсыг хамар уруу шургуулах ямар байдгийг үгээр илэрхийлэх аргагүй. Гуурсыг лав шургуулах тусам бөөлжих мэт мэдрэмж төрнө. Цээжнээс хэвлий хүртэл тун аймшигтай өвтгөнө. Ингэхдээ суулгадаг сандал цаазын сандалтай ижилхэн. Гар, хөлийг оосроор чанга гэгч нь хүлнэ. Хэрэв гуурсыг буруу шургуулбал шингэн уушгинд чинь шахагдах аюултай. 

Намайг хамгийн аймшигтай тавдугаар хуаран уруу шилжүүлсэн юм. Эндхийн нөхцөл байдал туйлын хүнд. Хоригдлууд дээш доош шатаар холхин, элдвийг ярилцана, бүр дуулалдана. Янз бүрийн дуу чимээ энд тэндээс гарна.
Би өмнө нь өлсгөлөн зарлах тухай бодож байсангүй. Гэхдээ би эрх чөлөөнийхөө төлөө өлсгөлөн зарлаж байна. Хувь тавилангаа мэдмээр байна. Эмч намайг өлсгөлөнгөө зогсоо гэж ятгасан. Харин би харгалзагч нарыг коран судрыг минь доромжлохоо болих хүртэл зогсохгүй гэж хариулсан. 

Бас би Ерөнхийлөгчийг нь Гуантанамо дахь хар дарсан зүүдийг болиулах амлалтдаа хүрэхийг шаардсан. 

Би бол өлсгөлөнгөөс болж эмнэлэгт хэвтсэн хоёр дахь хүн. Нэг шөнө цагдаагийн найман ажилтан өрөөнд минь дайран орж ирээд гар хөлийг минь ортой хүлж, гарт минь хүчээр дусал залгасан юм. Би ийм байдалтай 26 цаг болсон. Удалгүй тэд намайг шингэн амин дэмээр хооллож эхэлсэн. Хоол гэдэс рүү минь асар хурдан орж байлаа. Би тэднийг шахалтыг нь жаахан удаашруулаач гэж гуйсан. Гуйхаар ч барахгүй бүр шаардсан. Намайг хооллож дууссаныхаа дараа гуурсыг хамраас минь хүчтэй сугалан гаргасан. 

Улстөрчдийг бид хоолны төлөө байгаагүйг ойлгохыг хүсч байлаа. Би дахиж энд байж чадахгүй нь. Одоо болсон. Тиймээс өөрийгөө золиослож байна. Эрх баригчид хоригдлуудын жин дээр тоглолт хийнэ. Биднийг гав гинж зүүлгэхээс гадна их хэмжээний ус уулгасны дараа жин дээр гаргадаг. Бидний жинг тэмдэглэн авдаг ч үнэн мөнөөр бичдэггүй байсан юм. Намайг хоригдож байсан өрөөнд минь сандалтай хүлж байгаад өдөрт хоёр удаа хүчээр хооллодог. Тэд хэдийд ч орж ирж мэднэ. Заримдаа шөнө унтаж байхад ч орж ирнэ. Үүнд дасна гэж үгүй. Адерналин улам ихээр ялгарч, зүрх хүчтэй цохилж 180 милийн хурдтай яваа машин шиг л болчихдог. Дараа нь өрөөндөө эргэж ирэхэд хамаг юмыг нь онгичиж хог шиг тарааж шидэлсэн байдаг. Тэд өрөөнд минь байсан бичиг цаас бүр хүүхдүүдийн минь зурсан зургийг хүртэл хурааж авсан. 

Бидний 84 хүн суллагдах хүртлээ энд хоригдож байлаа. Гуантанамод үзэн ядалт хамгаас аймшигтай чөтгөр мэт. Үзэн ядалт үзэн ядаж байгаа хүнээ үзэн ядагдаж байгаа хүн шиг л тарчлаана. 

Ямартай ч би ямар нэгэн гэмгүй хоригдож байгаагаа мэднэ. Цорын ганц шийдэл бол гэм зэм хийгээгүй намайг суллаж явуулах. Одоо би 46 хүрчээ. Гэр бүлтэйгээ дахин уулзахыг л хүснэ. Эндээс гарахыг л хүсэмжлэнэ. Гаднаасаа харахад би чанга хатуу хүн шиг ч гэлээ дотроо бол үхэж байна. Тэд биднийг үхүүлэхгүй хэрнээ хүний ёсоор амьдруулахыг бас хүсэхгүй. Хамаг бие минь шархиран өвдөнө. Гуантанамод ясаа тавимааргүй байна. - 
See more at: http://world.time.mn/content/35949.shtml#sthash.JItWl4rz.dpuf

Ангилал: ,

Сэтгэгдэл бичих

0 comments